МОН нэрийг хэн түрүүлж бүртгүүлэх эрхтэй вэ?

ICANN-ийн домэйн нэрийн бүртгэлийн журам (icann.org) болон Монгол домэйн нэрийн бүртгэлийн журмын (http://www.mon.mn/cs/burtgeliin_juram.pdf) дагуу дараах нэрүүдийг Зохицуулагч (Датаком ХХК) байгууллагаас нөөцөд түрүүлэн бүртгэнэ. Үүнд:

  1. Улсын хэрэглээний домэйн нэр (улсын болон төрийн байгууллагын нэрэнд харгалзах домэйн нэрс);
  2. Газарзүйн хэрэглээний домэйн нэр (Монгол улсын субъектуудын нийслэл болон Монгол Улсын аймгийн төв, хотуудын нэрд харгалзах домэйн нэрс);
  3. Оюуны өмч болон барааны тэмдгийн гэрчилгээ эзэмшигчдийн домэйн нэрс;
  4. Зохицуулагчийн хэрэглээний домэйн нэрс;

Эдгээрт харгалзах домэйн нэрүүдийг түрүүлэн бүртгэснээс хойш Зохицуулагчийн эрхийн хүрээнд .MN домэйн нэр эзэмшигчдэд нээлттэй бүртгэл эхлэхээс өмнө бүртгүүлэх эрхийг Датаком ХХК-аас хэрэглэгчиддээ урамшуулал болгон зарлаж байгаа болно.

2014 оны 10 дугаар сарын 15-ны 9:00 цагаас хойш Монгол домэйн нэрийг нээлттэй бүртгэж эхэлнэ. Энэ үеэс .МОН домэйн нэрийг ХЭН ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН НЬ ЭЗЭМШИГЧ НЬ болох эрхтэй.