Chrome дээр хэрхэн Монгол хэл суулгах вэ?
1. Та Chrome хөтөчийн баруун дээд буланд байх удирдлагын цэсэн дээр дарна.
2. Гарч ирэх цэснээс "Settings" товчин дээр дарна.
3.Гарч ирэх талбарын хамгийн доод талд байрлах "Show advanced settings..." товчин дээр дарна.
4.Дараа нь "Language and input settings ..." дээр дарна.
5.Гарч ирэх талбарын доод талд байх "Add" товчин дээр дарна.
6. Хэлний сонголтоос "Mongolian - монгол" хэлийг сонгоод "Ok" товчин дээр дарна.Хамгийн сүүлд "Done" Товчин дээр дарсанаар тохиргоог суулгаж дуусгана.
Жич: Хэрвээ зөвхөн доорх байдлаар харагдаж байвал Google Chrome веб хөтөчөө update хийх хэрэгтэй