- Дурын DNS ээс криллээр бичсэн domain авах уу?DNS үүд нь одоогоор зөвхөн Латин 26 үсэг дэмждэг гэж бодож байгаа. (ASCII)
- Нэгдсэн байдлаар UNICODE дэмждэг болж байгаа юу? Төсөөллөөр бол Эхлээд Орос үсэг орвол бидэнд дөхөм гэж...
- Unicode биш бол ASCII (26), крилл (35) энэ 2 бүлэг тэмдэгтүүд domain нэр дээр боломжтой байгаа гэсэн үгүү? бусад том том орны үсэг ороогүй байхаад манайх орсон гэдэг нэг л итгэдэггүйээ.
- Хэрэв монгол дотроо бол болно гэж үзэж байна.
- Эсвэл криллээр бичихэд цаанаа утга нь ойлгогдохгүй latin үсэг явдаг тийм байдлаар юм болов уу?
Жишээ нь: Chrome дээр: http://ерөнхийлөгч.мон/ үр дүн нь: http://xn--c1adjekju5bw72nfa.xn--l1acc/
ДАТАКОМ:
- Дурын DNS ээс ажиллана, UNICODE бүхий кирилл Монгол үсэг (Ө,Ү үсэг орсон) ашиглан домэйн авах боломжтой. .MN ийн "Root" сервер байгаатай адил IANA дээрээс "Delegate" хийгдсэн .МОН ийн "Root" серверүүд байгаа тул дэлхийн хаанаас ч ямар ч DNS ээс ажиллах юм.
- IDN (internationalized domain name) UNICODE оор бичигдэх бөгөөд, IDN ажиллаж байгаа улсын хэлүүд бүгд UNICODE оор байгаа юм. Оросын хувьд 2 жилийн өмнөөс манайтай адил .РФ гэсэн өргөтгөл бүхий IDN ийг өөрийн улсдаа нэвтрүүлсэн.
- .МОН домэйн нэрийн хувьд зөвхөн UNICODE бүхий крилл 35 үсгээр бичигдэх домэйн нэрийг авах боломжтой. Латин үсэг .MN домэйн дээр л өгөгдөнө.
- Зөвхөн Монгол дотор биш хаанаас ч ажиллах боломжтой хүсвэл дурын DNS query -г хаагаагүй Монгол ISP дээр ямар нэг нээлттэй DNS тавиад үзэж болно. жишээ нь хаалтгүй сүлжээнд Google ийн DNS 8.8.8.8 ийг тавиад харилж буй эсэхийг шалгаж болно. Гэхдээ Монголд ISP нууд бүгд ХХЗХ ийн шаардсаны дагуу зөвхөн өөрсдийн DNS ийг хэрэглэгчиддээ ажиллахаар тавьсан байдаг.
- Кириллээр UNICODE оор бичихэд цаана нь бүх интернет хөтөч PUNNY CODE руу хөрвүүлж байдаг бөгөөд бүх улсын UNICODE оор бичигдэж буй хэлүүд бүгд PUNNY CODE ийн алгоритм ажилладаг юм.
Chrome дээр одоогоор Монгол хэл албан ёсоор хэлний сонголтод байдаггүй тул хөрвүүлэгдсэн xn-- бүхий PUNNY CODE харагдаад байгаа юм. Үүнийг бид цаашид "Chromium Project" тэй хамтран Монгол хэлийг оруулах юм. Жишээ нь Firefox дээр URL mask хийгээгүйгээр "domain forward" ийг ерөнхийлөгч.мон гэж бичихэд president.mn солигдоод вэб рүү орох жишээтэй. Харин URL mask хийснээр уих.мон гэхэд parlament.mn рүү орж байгаа юм. Энэ нь зайлшгүй "domain forward" аар ажиллана гэсэн үг биш бөгөөд өөрийн крилл домэйн нэрээрээ вэб хост үүсгэн холбох боломжтой юм.
IDN, PUNNYCODE-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор ороорой.
https://www.icann.org/resources/pages/idn-2012-02-25-en
http://en.wikipedia.org/wiki/Punycode
http://en.wikipedia.org/wiki/Internationalized_domain_name