Ямар платформ (систем), программ, хэл ашиглаж байгаагаас үл хамааран Unicode нь үсэг тус бүрт цор ганц тоот оноож кодчилно. Unicode-ыг хэрэглэснээр өгөгдлүүд нь ямарваа нэгэн гажилтгүйгээр өөр өөр системүүдийн хооронд чөлөөтэй дамжуулагдах болно.
Unicode нь ISO/IEC 10646 стандартыг хэрэглэх албан ёсны арга зам юм. Стандартад нийцсэн бүхий л үйлдлийн систем, орчин үеийн вэб харуулагч програмууд Unicode-ыг дэмжинэ.
Unicode Стандартыг Apple, HP, IBM, JustSystems, Microsoft, Oracle, SAP, Sun, Sybase, Unisys гэх мэт маш олон тэргүүлэгч компаниуд хэрэглэж эхлээд байна. XML, Java, ECMAScript (JavaScript), LDAP, CORBA 3.0, WML гэх мэт орчин үеийн стандартууд Unicode-ийг ашиглахыг зайлшгүй шаардх ба Unicode Стандартын тархац болон хэрэгслүүдийг дэмжиж буй нь сүүлийн үед дэлхийн технологийн ертөнцөд тренд болоод байна.